Монгол телевизийн ээлжит уран бүтээл Шарк Танк гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны хоёр дах дугаар үзэгчдэд хүрээд эхэлсэн билээ. Үзэгчдээс маш их өндөр үнэлгээ авч мөн дуртай нэвтрүүлгийн нэг болоод байгаа нэвтрүүлгийн шаркууд нийтдээ есөн бизнес эрхлэгчдэд 20 саяас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Үүнээс хамгийн их хөрөнгө оруулалт буюу 303 сая 250 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Гацуурт” компаний захирал Л.Чинбат хийсэн бол хамгийн бага хөрөнгө оруулалт буюу 20 сая төгрөгийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ын захирал С.Түмэнгэрэл хийсэн байна.

