Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхогоос өнөөдөр байцаалт авч эхэллээ. Тэрбээр Тоттори мужийн Цагдаагийн газар өглөөний 9 цагт очиж мэдүүлэг өгч эхэлсэн байна. Түүнээс өмнө Ёкозүна Какүрюү болон Тэрүнофүжи нараас байцаалт авсан билээ. Ингэснээр ирэх сард Харүмафүжигээс дахин байцаалт авсанаар уг хэрэг прокурорт шилжих юм байна.
