Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр замын арктай шар буюу 011 дугаар байрны долдугаар давхарын хонгилын цонхоор нэгэн эмэгтэй унаж амиа нас алдсан харамсалтай хэрэг гарлаа.Чухам ямар шалтгаанаас болж энэ хэрэг гарсан тодорхойгүй байна. Цагдаагийн болон бусад холбогдох байгууллагууд хэргийн газар ажиллаж байгаа юм. Хохирогч орцны хаалтны хэсэг болох дээвэр дээр унажээ.Бид хэргийн талаар эргэн мэдээллэх болно.

