Camerton хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 39 насны төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож, фенүүд нь түүнд мартагдашгүй гэнэтийн өэлэг барьсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Дуучны фен группийн залуус түүнийг дүрсэлсэн бялууг бэлэглэсэн нь Д.Болдод жинхэнэ сюрприз болжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Миний фен группийн бүх дэмжигчид дээ ийм их сэтгэл гаргаж бэлэг барьсанд маш их баярлалаа. Та нартаа үргэлж сэтгэл зүрхийг чинь хөдөлгөх сэтгэлийн урам өгөх чанартай уран бүтээлийг бүтээж хүргэх болно” гэсэн байна. Мөн “ The Voice” шоуны хамт олон түүнд ийнхүү бэлэг барьсан байна.


