Жүжигчин Харрисон Форд энэ амралтын өдрөөр нэгэн сайн үйлс бүтээжээ.Энэ хэрэг явдал энэ ням гаригт Калифорни мужийн Санта Паула дахь Авто замын 126-р хэсэгт болсон бөгөөд нэгэн бүсгүй жолоодлогоо алдан замын хажууруу унасан байна.Энэ үед жүжичин маань ойролцоо явсан бөгөөд цагдаад дуудлага өгч яаралтай арга хэмжээ авсан байна.Түргэний тэрэг, цагдаагийн албан хаагчид ирсэн ч гэсэн Жүжигчин Харрисон Форд гар бие оролцон бүсгүйд тусалсан аж.Одоогоор осолд орсон бүсгүйн биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд жүжигчинд маш ихээр баярлаж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байна.
www.mgltimes.mn

