Ганц дайчин ганцаарддаггүй гэх үг бий ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төрийн тавцанд ганцаардаж байгаагаа зарласан. Тэрбээр өмнө өөрийн цахим хуудаснаа “Улс төрийн талбарт үнэхээр ганцаардаж байна. Ядахад, удирдагч гэж бодсон нөхөр улс төрийн хорыг жинхэнэ хийдэг нөхөр” хэмээн бичиэ байсан билээ.
Түүний жиргээг нэг хэсэг нь намын дарга Н.Энхбаяртаа гомджээ гэж тайлж байгаа бол нөгөө хэсэг нь нам дотроо дэмжигч үгүй болж, ганцаардсан гэх гаргалгааг ч гаргажээ.
Тэгвэл ганцаардсан гишүүн маань өнөөдөр БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр тус улсыг зорилоо. Тэрээр энэ талаар твиттер хуудастаа “Долоо хоног Хойд Солонгост бүлгийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр явах гэж байна. Сайн сууж байгаарай” хэмээн жиргэжээ.
www.mgltimes.mn
