
“Машинд дайруулан нас барсан бүсгүйн эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан” талаар Зариг.мн сайт өчигдөр /2023.09.12/ мэдээлсэн. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
“Цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр иргэн Б нь тоёота маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган зорчигч А-г мөргөж, амь хохирогч нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдэж, Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй тул ЭХХШТХ-ийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
