
Улсын Их Хурлаас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн хуралдаанаар :
УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан шинэчлэх, тухайн жилийн хүрэх түвшнийг тодорхой болгох талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулах.
УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэн гишүүд мэдээлэл, санал солилцов.
