
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарын айлчлал, Мөн НҮБ-ын ЕНБД-ын алчлалтай холбогдуулан АН-байр суурийг танилцуулна. Мөн Нийгэм, Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдал болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ойрын өдрүүдэд маш чухал айлчлалууд боллоо. Ван И сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудлыг эцэслэн тохирсон. Мөн нүүрс гаргах асуудлыг хэлэлцсэн. Түүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчиллаа. Бид бүхэн эрчим хүчний хараат бус байдлаасаа салах асуудлыг хөндөж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хөдөлгөх асуудлыг НҮБ-д тавьсан гэлээ.
Мөн Ардчилсан намын бүлгийн асуудлаар “Ардчилсан нам тамга, тэмдэгийн маргаантай. Мөн хоёр талд даргатай нөхцөл байдалд удаан явсан. Монгол Улсад хууль биелүүлэх асуудал үгүйлэгдэж байна. Нэг намын дотоод асуудалд оролцох зэрэг асуудал ихээр гарч байна. Ардчилсан намын зарим нөхдүүд МАН-тай нийлж бүлэг тараах асуудлаар хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Дэлхийн ардчилсан улсад байхгүй зүйлийг манай улсад хийж гэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийднэ. Ардчилсан намын бүлэг бол Ардчилсан намын бүлэг байх ёстой болохоос биш МАН-ын үүрэг, даалгаврыг биелүүлдэг бүлэг биш” гэлээ.
Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр: Өнөөдөр Засгийн газрын амин чухал асуудал бол эдийн засгийн эргэлт. Тийм учраас Засгийн газар үүндээ анхааралтай хандахгүй бол болохгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд хийсэн айлчлалынхаа үеэр хүн эрх, эрх чөлөө, энх тайван гэдгийг онцолсон. Орос, Украины асуудалд Монгол Улс нэг талыг баримтлаагүй энх тайван байр суурин дээрээ бат зогссон нь энэ удаагийн айлчлалын бас нэгэн чухал ач холбогдол боллоо. Ван И болон Лавровын айлчлалын үр дүн хараахан тодорхой болоогүй байна.
