
Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу ачжээ
Түүнийг Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Улмаар түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Энэ хүрээнд өчигдөр /2022.04.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
