Өнөөдөр буюу 2022 оны 02 сарын 24 ний өглөө 09 цаг 30 минутын орчин Гурвалжингийн гүүрний хойшоо урсгалтай хэсэгт зам тээврийн ноцтой осол гарлаа. Том оврын ачааны болон жижиг суудлын машинууд ар араасаа мөргөлдөж одоогоор нийтдээ 7 машин мөргөлдсөн байдалтай байна. Хүний эрүүл мэнд хохирсон мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа. Их хотын түгжрэлд бухимдсан жолооч нар яарч. хурд хэтрүүлэх, дүрэм журмаа баримтладаггүй гээд олон шалтгаанаас болж ачаалал нэмэгдэх, осол аваар гаргах, үүнээс шалтгаалж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарч байгааг албаныхан байнга сануулдаг. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой, бие биедээ хүндлэлтэй, дүрэм журмынхаа дагуу оролцно уу
