ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.02.09) 08.00 цагт эхлэв.

Өнөөдрийн хуралдаанаар:
Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл,
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
