
Энэ бэлдмэлийг хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны өвчин болоод хорт хавдраас сэргийлэх тустай юм байна. Германы нэрт жүжигчин Johannes Heesters сармистай архийг өдөрт хоолны өмнө 1 хундагыг хэрэглэдэг, энэ нь миний урт наслах бас нэг үндэс юм даа, гэж зурагтаар ярьж байсныг би сонсож байсан юм байна. Тэрээр 108 насласан.
Орц:
1. 350гр сармис
2. 200мл 90% ийн цэвэр Спирт ( би Спиртээ өнөөдөр эмийн сангаас авлаа, үүгээр бас Ликор хийдэг гэж эмийн санч нь бас зөвлөж байна лээ)
Бэлдэх заавар:
Сармисаа сайтар нухаад дээрээс нь спиртээ хийж сайтар холиод битүү таглаж харанхуй сэрүүн газар 10 хоног байлгаад, дараа нь бэлдмэлээ шүүж дахин 4 хоног хөргөгчинд байлгасны дараа, уух болгондоо 50мл сүүнд дусааж хэрэглэх юм байна.
Өдөр Өглөө Өдөр Орой
1 өдөр-2 дусал 2 дусал 3 дусал
2 өдөр- 4 дусал 5 дусал 6 дусал
3 өдөр- 7 дусал 8 дусал 9 дусал
4 өдөр- 10 дусал 11 дусал 12 дусал
5 өдөр- 13 дусал 14 дусал 15 дусал
6 өдөр- 15 дусал 14 дусал 13 дусал
7 өдөр- 12 дусал 11 дусал 10 дусал
8 өдөр- 9 дусал 8 дусал 7 дусал
9 өдөр- 6 дусал 5 дусал 4 дусал
10 өдөр- 3 дусал 2 дусал 1 дусал
11 өдөр -25 дусал 25 дусал 25 дусал.
Давтан эмчилгээг 6 жилийн дараа хийнэ. Манайхаан хийгээд туршаад үзээрэй
