Бали арал дээр байрладаг Агун галт уул идэвхижиж хэд хэдэн жижиг дэлбэрэлт болоод байна. Олон улсын “Нгурах-Рай” нисэх буудлыг түр хугацаагаар хааж Агун уулын ойролцоо амьдардаг 24000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.
Галт уул оргилсноос үүсч буй үнс нурам агаарын орон зайн нислэгт саад учруулахуйц байгаа тул нислэгийн нөхцлөөс хамаарч нисэх буудлыг хэзээ нээхээ шийдэх бололтой.
Одоогийн байдлаар, хөрш Ламбок арал дээрх нисэх буудал хэвийн горимоор ажиллаж байгаа тул Балигаас буцаж буй аялагчдыг тийшээ усан онгоцоор зөөвөрлөн хүргэсэн байна.
Идэвхжсэн Агунг галт уулын аюулын түвшин одоо хамгийн дээд буюу дөрвөн баллын шатлалд хүрээд байгаа аж. Галт уул руу 8-10 км зайд ойртохыг хориглосон бөгөөд одоогийн идэвхжлээс харахад, галт уул маш хүчтэй дэлбэрэх өндөр магадлалтай байгаа тухай Индонезийн Гамшгаас сэргийлэх Агентлаг мэдээлжээ.
https://www.youtube.com/watch?v=zVV4e6_Kc3g
