Өчигдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүний цогцос олдсон талаар дуудлага ирсэн байна. Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугамын худагт хоёр эмэгтэй хүний цогцос олдсон байна. Дуудлагаар Нийслэлийн Аврах анги Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг ирж нас барсан хоёр иргэний цогцсыг гаргаж авсан байна. Шугамын хоойлойд түлэгдэж нас барсан нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй хоёр эмэгтэй хүний цогцсыг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг шалгаж эхэлжээ.
