Кёкүшюүзан Батбаяр Япон руу хувийн ажлаар яваад иржээ. Түүнээс Япон улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд Харумафүжигийн талаар өөрийнх нь байр суурийг асуусан байна. Тэрээр мөн Монголд ирсэн даруйдаа хэвлэлийнхэнд яриа өгсөн юм.Энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр
“Батбаяр хувийн хөрөнгө оруулалтын шугмаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага бгаа? Хувийн ажилдаа ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой? батбаяр ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү? Аль эсвэл албаар ийм нэрийн хуудас хийгээд энд тэнд очоод ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн чанартай зүйл хийгээд яваад бн уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга анхааралдаа аваарай! хэмээн бичжээ.

