Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой ноцтой баримтыг хэлсэн юм. Тэрбээр “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан гэж хэлсэн юм.
Тэгвэл дээрх маргаантай асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгостой 300 мянган ам.долларын хэрэгт холбогдсон талаар албан бичиг АТГ-т ирсэн. Одоогоор хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.
