Буд, Сугар, Бархасбадь, Тэнгэрийн ван, Санчир, Далай ван гарагууд нэгэн зэрэг тэнгэрийн хаяанд сунаж, эклиптикийн дагуу өргөн нум хэлбэрээр байрлан “Гарагуудын жагсаал” буюу Гарагийн парад үүсгэх юм.
Энэхүү ховор үзэгдэл нь хоёрдугаар сарын 28-ны өдрөөс өмнө болон дараах хэд хоногт ажиглагдах боломжтой бөгөөд тэнгэр ажиглагчдад дахин давтагдашгүй агшныг харах боломж олгоно.
НАСА-гийн мэдээлснээр зургаан гараг бүгд нар жаргасны дараахан харагдах бөгөөд ажиглахад хамгийн тохиромжтой хугацаа нь орон нутгийн цагаар нар жаргаснаас хойш 30 минутын дараа буюу оройн 18:00–18:30 цагийн орчимд эхлэх ажээ.
Эх сурвалж The Economic Times
