Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нь өөрийн зөвлөх П.Товуудорж-ийн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгож, 10 аймгийн дулааны станцын төслөөс 7 тэрбум төгрөг шилжүүлсэн байж болзошгүйг Авлигатай тэмцэх газар тогтоосон юм.
Уг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн сарын 14-нд тэдний ажлын байр, гэрт нэгжлэг хийж, 30 хоног баривчлах шийдвэр гаргасан бөгөөд хоёр хоногийн өмнө Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан ч өнөөдөр суллажээ.
