МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах юм. Тэгвэл тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өнөөдөр /2024.11.27/-нд саатуулсан байна. Тэрбээр, хамгийн сүүлд “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж цахим хуудастаа оруулсан байна.

Т.Дүүрэнгийн хувьд өнгөрсөн онд болсон сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч, эцсийн мөчид нэрээ татсан байдаг. 1999 онд Энэтхэг улсын Делигийн Их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон.

. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид Коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй” хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль зарлагдсан даруйд Т.Дүүрэнг “МҮХАҮТ-ын дансан дахь 5 сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгочихсон” гэх мэдээлэл цахим орчинд болрон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм.

access_time 2024-11-27 23:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt