Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв

Brazil’s former President Jair Bolsonaro talks with media at a restaurant, on the day the Electoral Justice continues the trial to determine his political rights, in Belo Horizonte, Brazil June 30, 2023. REUTERS/Washington Alves

Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва 2023 оны нэгдүгээр сард засгийн эрхэнд гарахаас хэдхэн хоногийн өмнө хэт барууны үзэлтнүүдээр давамгайлсан төрийн эргэлт гарсан. Мөн тус улсын дээд шүүгч, ерөнхийлөгч Лула да Силвагийн аминд хүрэхийг завдсан хэрэг гарсан бөгөөд үүнийг ерөнхийлөгч асан Жаир Болсонаро зохион байгуулсан гэж тус улсын цагдаагийн байгууллага мэдэгдэв. Төрийн эргэлт хэрхэн гарсан, хэн санаачилсан зэрэг талаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд цагдаа нар мөрдлөгө явуулсан бөгөөд сэжигтнээр таван хүнийг татжээ.

Мөрдлөгийн үйл явцыг тусгасан 884 хуудас бүхий тайланд 2022 оны арванхоёрдугаар сард Жаир Болсонаро өөрийн засгийн газрын зарим албан тушаалтнуудтай хамтран Лула да Силваг дээд шүүгчийн хамт хөнөөх төлөвлөгөө гаргасан гэж бичсэн байжээ.

Үүнийг ерөнхийлөгч асан үгүйсгэж байгаа ч цагдаагийн байгууллага шударга ёс тогтооно гэж амласан байна. Сэжигтнээр татагдсан тэнгисийн цэргийн командлагч адмирал Альмир Гарниер болон батлан ​​хамгаалахын сайд Пауло Сержио нар төрийн эргэлт хийх оролдлогыг дэмжиж байсныг батлах нотлох баримт олдсон байна. Болсонарогийн хувьд өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт хийхэд оролцсон өөр 37 хүний нэгэн адил шүүхэд дуудагджээ. Цагдаагийн албан тушаалтан хэлэхдээ, ерөнхийлөгч асны эсрэг нотлох баримт олдсон тул тун удахгүй шүүх ажиллагааг эхлүүлнэ гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

access_time 2024-11-27 23:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt