Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна

GOMEL REGION, BELARUS. NOVEMBER 10, 2014. Nodding donkeys at a drilling site in the Rechitskoye oil field operated by Belorusneft. Viktor Drachev/TASS
Белоруссия. Гомельская область. 11 ноября. На нефтяном месторождении нефтегазодобывающей компании “Белоруснефть”. Виктор Драчев/ТАСС

Геополитикийн хурцадмал үргэлжилж буй ч газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ зургаан хувийн өсөлттэй байжээ. Даваа гаригийн байдлаар брент маркийн нефтийн фьючерс 0.23 хувь буюу 17 центээр буурч, баррель нь 75.00 ам.доллар болжээ. Харин АНУ-ын баруун Техас маркийн газрын тосны фьючерс баррель нь 71.01 ам.долларт хүрч, 23 цент буюу 0.32 хувиар буурсан байна.

“ОПЕК+”-ийн уулзалт ирэх сарын 1-нд болно. Энэ уулзалтаар газрын тосны олборлолтын өсөлтийг хоёрдугаар сар хүртэл хойшлуулахаар төлөвлөж байна. Үнийн уналт, эрэлт сул, нийлүүлэлт нэмэгдсэн гэсэн шалтгаануудын улмаас олборлолтын өсөлтийг аравдугаар сараас хойш хойшлуулж байжээ.

ОХУ өнгөрсөн 24 цагийн дотор Украины харвасан найман баллистик пуужинг устгасан гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Оросын баруун Калуга муж дахь газрын тосны агуулах цохилтод өртжээ. Харин Иран нефтийн олборлолтоо бууруулахгүйг хичээнэ гэж мэдэгдээд байна. Трампийн шилжилтийн баг түүнийг албан тушаалаа хүлээж авмагц хэдхэн хоногийн дотор хэрэгжүүлэх эрчим хүчний багцыг мөн боловсруулж байгаа аж. Энэ нь АНУ-ын эрэг болон холбооны газар нутагт газрын тосны өрөмдлөгийн хэмжээг нэмэгдүүлэх болно.

Геополитикийн нөхцөл байдлаас хамаараад нийлүүлэлтийн тасалдал тодорхой хугацаанд эрэлтээс давж гарах магадлалтай. Тиймээс дунд хугацаандаа дэлхийн түүхий нефтийн үнэ өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

access_time 2024-11-26 18:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt