
1Хоолны дуршил бууруулах массаж
Их хоол идсэн байлаа ч сэтгэл тань цадахгүй ахин идмээр санагдаад байвал массаж хийж, үүнээс ангижрах боломжтой. Чигчий хурууныхаа өндгийг зөөлөн дарж эргүүлэхэд л хангалттай аж. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухайд өөр өөр хэлбэрээр дасгалаа хийнэ.
Эрэгтэй хүмүүс: Цагийн зүүний эсрэг чиглэлд чигчий хурууны өндгийг зөөлөн илж, 30 удаа тойруулж эргүүлнэ.
Эмэгтэй хүмүүс: Цагийн зүүний чиглэлд мөн адил заавраар эргүүлээрэй.
Үүнээс гадна чигчий хуруун дээрээ 60 секундын турш дарснаар та зүрх судас болон толгойн өвчнийг намдаах боломжтой.
2Элэг хамгаалах массаж
Элгээ элдэв өвчлөлөөс хамгаалж, эрүүл байлгахын тулд та долоовор хуруугаа ашиглаарай. Долоовор хурууг “элэгний хуруу” гэж нэрлэх нь бий. Та гарын хуруунуудаа дэлгэж, ганцхан долоовор хуруугаа нугалаарай. Харин энэ үед бусад хуруунууд тань байр байрандаа, ямар ч асуудалгүй тогтож байвал таны элэг эрүүл гэж ойлгож болно. Эсрэгээрээ бусад хуруунууд тань дагаж, доошлох, нугаларах шинж тэмдэг илэрвэл элэг тань асуудалтай байгааг илтгэнэ.
Хэрэв элэг тань асуудалтай гэх шинж тэмдэг илэрвэл өдөрт хэд хэдэн удаа 2-3 минутын турш долоовор хуруугаа дарж, массаж хийгээрэй.
3Өвдөгний өвдөлтийг намдаах массаж
Ахимаг насны хүмүүст өвдөг өвдөх, хөших асуудал тулгардаг. Энэ үед ядам болон дунд хуруунд массаж хийж өвдөлтийг намдаана. Таны баруун өвдөг өвдвөл ядам хуруундаа, зүүн өвдөг өвдөөд байвал дунд хуруундаа массаж хийх хэрэгтэй. Ингэхдээ жижиг хэмжээтэй үр, лууван зэргийг ашиглаж, хуруугаа дарж эргүүлэх хэрэгтэй.
4Ханиадыг нам дарах массаж
Хүйтний улиралд ханиад томуу нь хамгийн төвөгтэй асуудал болж хувирдаг. Энэ үед та эм тариа гэхээсээ илүүтэй бидний дуулгах массажийг хийгээд үзээрэй. Та зүүн гарын эрхий хуруу болон долоовор хурууны хоорондох зайд ногоон вандуй байрлуулж, дээрээс нь дарж массаж хийнэ. Энэ нь биеийг сэргээж, хамар битүүрэхийг арилгахаас гадна, дархлааг сайжруулах давхар ач тустай юм.
5Ядаргаа тайлах гарын массаж
Сэтгэл гутрал, стресс бухимдлын үед гартаа массаж хийж, алжаал ядаргаагаа тайлаарай. Энэ нь биеийг тань бүхэлд нь сэргээж, эрч хүч бэлэглэнэ. Зүүн гарынхаа эрхий хуруунаас эхэлж бүх хурууныхаа хумсыг хүчтэй дарж, 20-30 секунд байлгана. Дараа нь хуруу тус бүрийнхээ өндгийг тойруулан илж, массаж хийнэ. Энэ бүхний дараа тайван амьсгалж биеэ сэргээгээрэй. Танд стресс амар тайван байдлыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
