
1Сунгалтын дасгал хийх
Тогтмол сунгалтын дасгал хийх нь хамгийн түгээмэл арга юм. Мөн дасгал хийх үед таны тархинд аз жаргал нэмэгдүүлэх гормон ялгардаг байна. Тогтмол хийснээр бие чангарч, бие хөших гэдэг зүйлээс бүр мөсөн салах аж.
2Хөлөө дулаан байлга!
Нурууны өвдөлт нь 2 үндсэн хэсгээс үүсдэг байна.
Булчингийн суналт, ачааллаас үүсэх нурууны өвдөлт
Гэдэсний түгжрэлээс үүдэлтэй нурууны өвдөлт
Аль ч шалтгаанаар үүссэн өвдөлт бай хөл хүйтэн үед өвдөлт илүү ихээр мэдрэгддэг аж. Хөл даарснаар нуруу төдийгүй өөр олон өвчний үндэс болдог тул та юун түрүүнд хөлөө дулаан байлгаарай!
3Халуун, хүйтэн жин тавь
Нуруугаа гэмтээсэн тохиолдолд энэ арга хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв та нуруундаа гэмтэл аваад удаагүй буюу гэмтэл авснаас хойш 48 цаг өнгөрөөгүй бол нуруундаа хүйтэн жин тавиарай! Нуруугаа гэмтээгээд 48 цаг өнгөрсөн бол бүлээн жин тавих хэрэгтэй. Мөн нуруун дээр тавьж буй жингээ хэт удаан байлгаж болохгүйг анхаарна уу! Арьсаа амраах зорилготой жингээ байн байн авч дахин жин тавихыг зөвлөе.
4Унтах зуршлаа өөрчлөөд үзээрэй!
Орны матраас нь хэт зөөлөн эсвэл хэт хатуу байх нь нурууны өвчин үүсгэдэг байна. Таны ямар байрлалаар унтдаг ч мөн хамаатай аж. Хэрэв өглөө нуруу тань өвдөж сэрээд байвал унтдаг байрлал болон орны матраасаа солиод нэг үзээрэй!
5Бариу хувцсыг зөв тайлах
Бид бариу хувцсаа тайлахдаа хамаг булчингаа чангалж хүчилдэг. Энэ нь нуруунд элдэв гажиг үүсгэх эрсдэлийг бий болгодог байна. Та бариу хувцсаа тайлахдаа аль болох тайван, алгуур хөдөлж, нуруугаараа тахийхгүй байхыг эрмэлзээрэй!
6Тамхинаас татгалз!
Тамхи татах нь уушгинд сөрөг нөлөө үзүүлж, янз бүрийн хорт хавдар үүсгэх шалтгаан болдог төдийгүй судас нарийсгадаг. Үүнээс үүдэлтэй биеэр тархаж буй цусан хангамж багасч, энэ нь нуруунд ч мөн нөлөөлдөг аж. Та нурууны өвчнөөр шаналж байгаа бол тамхи татахаа багасгах хэрэгтэй.
7Зүү эмчилгээ
Нурууны архаг өвдөлтөд зүү эмчилгээ хамгийн үр нөлөөтэй байдаг. Энэ нь мэдрэлийн эд эсийг цочроож цусны эргэлтийг сайжруулдаг. Удаан хугацаагаар нурууны өвчнөөр зовж байгаа бол зүү эмчилгээг сонгохыг зөвлөе.
8Булчингаа хөгжүүл
Хэрэв та дасгал хийхдээ нурууны бүс (corset) зүүдэг, мөн нуруу тань өвдөөд байвал тус бүс таны авч байгаа ачааллыг даахгүй байна гэсэн үг юм. Нурууны бүс нь таны авч буй ачаалыг багасгаж биеийн дээд хэсгийг дэмждэг тул та нурууны бүсээр ачаалал авах бус өөрийн булчингаа хөгжүүлж булчин дээрээ ачааллаа авч сурах нь зөв юм.
9Бодлоо удирд
Та магадгүй үүнийг анзаарч байсан байх. Таны бие өвдөж байгаа үед биеэ чагнаад байвал өвдөлт улам ихээр мэдрэгддэг. Харин бие өвдөж байсан ч, ажилдаа төвлөрөхөд өөрийн өвчинг мартсан байдаг шүү дээ. Нурууны өвдөлт ч мөн адил. Миний нуруу өвдөж байна гэж бодоод суухгүйгээр өөр зүйлд анхаарлаа хандуулаад үзээрэй!
10Мэргэжлийн хүнд хандах
Хэдий та нурууны өвчин намдаах зөвлөгөө уншиж байгаа ч хамгийн түрүүнд мэргэжлийн хүнд хандах нь зөв бөгөөд найдвартай алхам юм. Мэргэжлийн хүн таны нурууны өвдөлтийн шалтгааныг зөв тодорхойж, эмчлэх зөв аргыг нь ч зааж өгнө.
11Нурууны өвдөлт үүсэх эрсдэлтэй бусад жижиг шалтгааныг тогтоох
Таны өдөр тутамдаа хийж байдаг хэвшмэл үйлдлүүд ч нурууны өвдөлт үүсгэх шалтгаан болдог. Тиймээс дараах зөвлөгөөг дагахыг хичээгээрэй.
Үүнд:
Өндөр өсгийт гутлаах татгалзах
Суудлын бүсээ зүүх
Аль болох бөхийхгүй явах
Хэрэв та оффисийн суудаг ажилтай бол сууж байгаа байрлалаа үе үе өөрчлээрэй
Наранд бай! Энэ нь танд Д амин дэм өгдөг ба ясыг бөх бат болгодог байна.
