
Охид бүсгүйчүүдийн хувьд нэгээхэн том асуудал болдог зүйл бол шилэн трико урагдах билээ. Гоёж гоёж гэрээсээ гараад явахад трико урагдах шиг хэцүү зүйл үгүй. Тэгвэл бүсгүйчүүд маань энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй юм бол?
Танд хамгийн энгийн болоод үр дүнтэй аргыг дуулгая. Энэ бол шинээр худалдаж авсан шилэн трикогоо хөргөгчинд хийж, хонуулах юм. Та гайхаж байж болох ч энэ нь хамгийн шилдэг арга юм шүү.
Ингээд өглөө нь трикогоо гаргаж өмсөж явахад, урагдах вий гэж айх шаардлагагүй. Мөнгөө ч хэмнэж, эвгүй байдалд орохоос ч урьдчилан сэргийлнэ.


