Эртний Египетийн цаг үеэс хойш хүн төрөлхтөн хүнсний содыг одоог хүртэл ашиглаж иржээ. Өнөө цаг үед хүнсний содыг өдөр тутмын амьдралдаа 300 гаруй төрлөөр хэрэглэсээр байна. Ингээд бид энэхүү нийтлэлдээ хүнсний содыг ашиглах алдартай 14 аргын талаар дурьдах болно.

Хүнсний содыг та гэрийнхээ аль ч хэсгээс олж болно.
Сода нь цээж хорсох шинж тэмдэгийг бууруулахаас гадна амттай торт хийхэд ач тустай билээ. Түүнчлэн сода нь хэзээд бэлэн байх ёстой бүтээгдэхүүний нэг юм. Мөн хүнсний содыг өдөр тутам төдийгүй хувийн ариун цэвэртээ ашиглах хэрэгтэй. Ингээд та бүхэн өөрийнхөө асуудалтай байгаа хэсгээ арчилж, үснийхээ уналтыг зогсож, язралт арилгаж, шүдэндээ эмчилгээ хийлгэхдээ хүнсний сода ашиглаарай.
Хүнсний сода ашиглах жишээнүүдээс:
Шавьжанд хазуулсан үедээ арьсны өнгөн хэсэгт хүнсний содоо зуурмаг болгон түрхээрэй.
Цээж хорсохыг болиулна.
Нүүрэн дээрх шарх, сорви, батга зэргийг арилгахад ашигладаг. Мөн скраб бэлтгэн арьсаа үхжсэн арьсаа гуужуулаарай.
Үсний уналтыг зосгоож, үсний ургалтыг дэмжинэ.
Язралт арилгана.
Амны эвгүй үнэрийг арилгахын тулд устай холин уусмал бэлтгээд өдөрт 3 удаа амны хөндийгөө зайлах хэрэгтэй.
Дулааны улирал ирж байгаа учир хөлний эвгүй үнэрээ арилгахыг хүсвэл, содатой усанд хөлөө дүрээрэй.
Хувцасны жижиг хэсэгт толбо үүссэнийг арилгах зориулалттай.
Сода нь хөргөгчний эвгүй үнэрийг гаргадаг.
Үнэт эдлэлийг содаар арчин, өнгө оруулна.
Наранд түлэгдсэн арьсыг эмчилэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Буглаа эмчлэхэд хэрэглэдэг..
Мах, буурцагыг хоолонд хэрэглэхийн тулд сода нь илүү хурдан болгодог байна.
Шүдийг цайруулж, шүлсийг амны хөндийг дүүргэхэд тусладаг.
