Олимпийн наадамд бэлгэвч тараах уламжлал анх 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй. Тухайн үед 8,500 бэлгэвч тараасан байдаг. 2008 оны Бээжингийн олимпийн үеэр бэлгэвчний уутан дээр “Faster, higher, stronger” буюу “Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” гэж бичсэн байжээ. Энэ үеэр 100,000 бэлгэвч тараасан.
Тэгвэл 2016 оны ОУ-ын 10,500 тамирчин оролцсон Риогийн олимпийн эргэн тойронд сонирхолтой үйл явдлууд өрнөж байсны нэг нь 41 автомат машинаар 450,000 бэлгэвч тараасан явдал. Үүнд 100,000 эмэгтэй, 350,000 эрэгтэй бэлгэвч байсан бөгөөд тамирчин бүрт 42 ширхэг ногдсон. Үүнээс гадна 175,000 тос бэлтгэсэн.
