Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан мисс Ц.Энхжин “Хаан шонхор” -ын эзнээр тодорчээ.Тэрээр Хэнтий аймгийн гаралтай бөгөөд Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон тус аймгаас сонгогдон гарсан гишүүд уг арга хэмжээг зохион байгуулдаг юм.Салбар салбартаа амжилттай яваа шилдэг залуусыг шалгаруулан “Хаан шонхор” эзнийг тодруулдаг бөгөөд жил болгон уламжлал болгон явуулдаг юм.
Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа” Ерөнхий сайдаасаа “Хаан шонхор” оны шилдэг амжилт хэмээх хүндтэй шагнал авсандаа их баяртай байна. Та бүхэндээ их баярлалаа”хэмээн бичжээ.


