Цахим ертөнцийг идэвхтэй ашигладаг олны танил хүмүүсийн нэг бол дуучин Нара билээ. Тэрбээр саяхан ресторан болон Nuclear Lounge нээж буй зургаа өөрийн твиттер хаягтаа оруулж, ажилчид авах зар тавьж байсан юм. Тэгвэл энэ удаад Хувцасны дэлгүүр нээжээ. Тэрбээр дэлгүүрийнхээ тухай хэлэхдээ “Нара нь дэлгүүр нээлээ. Манай дэлгүүрт бүх юм цор ганц гэдгээрээ онцлог. Мэдээж эдгээр загварын сонголтыг өөрөө сонгосон буюу Нарагийн вкус гэхүү дээ” гэжээ.

