Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хоногийн нөхцөл байдлын мэдээг гаргадаг.
Өчигдөр “Сансар-32”-ын хажууд таксинд сууж явж байгаад таксины жолоочид гар утас, алтан гинж, ээмэг алдсан” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийг шалгахад “iPhone-6” гар утас, алтан шармал гинж, шармал өрөөсөн ээмэг, шармал зүрхэн хэлбэртэй кулоныг хулгайлан авсныг илрүүлэн шалгаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 05-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 06-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас 1774 мэдээлэл шалгагджээ. Үүнээс,
- гэмт хэргийн 156,
- зөрчлийн 1292,
- согтуугийн 116,
- зам тээврийн ослын 326, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 84-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Өчигдөр 41 хулгайн хэргийн дуудлага ирсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид бүгдийг нь илрүүлжээ.
