Дуучин Майли Сайрус өчигдөр 25 нас хүрчээ.Тэрээр 1992 оны 11 сарын 23-нд Теннесси муж улсын Нэшвилл хотод рок дуучин Билли Рэй Сайрус болон Летисиа Тиш нарын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг эх нь охиноо гайхалтай зүйлүүдийг хийж чадна хэмээн бэлгэдэж Дестини Хөүп (Destiny Hope) буюу итгэл найдварын хувь тавилан гэсэн утгатай нэр өгчээ. Харин Сайрус багадаа дандаа инээж явдаг байсан учир түүнийг “Smiley” гэж дууддаг байсан бөгөөд энэ нэрнээс нь Майли гэдэг 2 дахь нэрийг нь өгчээ.
Тэрээр дуучин маань найз залуу болох Лиам Хермвосттай эргэн нийлснээр тэдний харилцаа одоо маш сайн байгаа гэнэ шүү. Лиам Майлигийн төрсөн өдөрт зориулж түүний хувийн өрөөг ийнхүү чимэглэж ЛиЛи хэмээх хоёр биенийхээ нэрийн үсгээр холбож хийсэн хүзүүний зүүлт бэлгэлсэн байна.
www.mgltimes.mn


Тэд төрсөн өдрийн оройн зоог барьсан бөгөөд маш романтик гайхалтай орой байсан хэмээн Майли Сайрус өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
