Пхеньян, Бээжингийн харилцаанд шинэ хөдөлгөөн өрнөж, Ким Жон Уны айлчлалын сураг гарлаа.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын өдрүүдэд БНХАУ-д айлчилж магадгүй гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ.
Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонин 2026 оны арваннэгдүгээр сарын 28-ны дугаартаа Ким Жон Уныг энэ оны эцэс гэхэд Хятадад айлчилж болзошгүй талаар мэдээлсэн бөгөөд айлчлал ирэх арванхоёрдугаар сарын эхээр болох хувилбар яригдаж буй аж.
Харин Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба “Yonhap” агентлагт өгсөн мэдээлэлдээ хоёр улсын харилцаанд өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.
Сонирхол татаж буй нэг зүйл нь Ким Жон Ун өнгөрсөн аравдугаар сарын 24-нд Хятадын Ляонин мужийн Даньдун хотод айлчилж, Хятадын Коммунист намын удирдлагын багийн гишүүн Ван Хунинтэй уулзсан явдал юм.
Хэрэв айлчлал баталгаажвал Пхеньян, Бээжингийн дээд түвшний харилцаанд ямар шинэ дохио өгөх вэ гэдэг анхаарал татаж байна.
Одоогоор айлчлалын тов болон зорилгыг албан ёсоор баталгаажуулаагүй байна.ЭХ СУРВАЛЖ: NHK
