Ухаа худаг, Барууннаран, Нарийнсухайт, Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна гэж Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Цагаан сараас өмнө бэлэн мөнгө тараахгүй. 2030 оноос эдгээр ордын өгөөжийг олгож эхэлнэ” гэв.
