АНУ-ын USS Abraham Lincoln авиацыг дагуулсан нисэх онгоц тээгч хөлөг болон бусад цэргийн хөлөг онгоцуудыг Ойрх Дорнод руу илгээлээ. Энэ нь Ирантай үүссэн хурцадмал байдалтай холбоотой хариу арга хэмжээний нэг хэсэг гэж АНУ-ын удирдлага илэрхийлсэн байна. Тодруулбал, USS Abraham Lincoln-ийн чиглэл Солонгосын тэнгисээс Ойрх Дорнод руу шилжиж буй тухай мэдээлжээ.
Агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт системийг АНУ болон Израилийн агаарын баазуудын эргэн тойронд байрлуулж байна. Мөн нэрээ нууцалсан Ираны өндөр албан тушаалтан АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц ирэхээс өмнө баасан гарагт Иран улс аливаа халдлагыг “Бидний эсрэг бүх талын дайн гэж үзэж, хамгийн хатуу арга замаар хариу өгөх болно” гэж Ройтерс агентлагт мэдээлсэн юм.
Эх сурвалж The Guardian
