Өнөөдрөөс яг 31 жилийн өмнө Украины Припять нэртэй жижигхэн хот түүхийн хамгийн том цөмийн ослоос болоод хоосорч сүйрсэн юм.Тэр үед уг хотхоны хүн ам 48,000 байжээ. Харин өнөөдөр тэнд хэн ч амьдардаггүй. Судлаачид Чернобылийн ослоор амиа алдсан хүний тоон дээр маргаантай байдаг ч ихэнх нь хэдэн арван мянга хүрсэн гэж үздэг юм Зарим нь ослын дараах хор уршигийг тооцвол нэг сая хүрнэ ч гэж үздэг.Үхлийн хорт туяа одоо болтол Чернобыльд цацарсаар байгаа ба цаашлаад 600 жил үргэлжилнэ гэж дүгнэсэн байдаг юм.
Тэгвэл саяхан Цацраг идэвхт бодисын тусгай судлаачид болон хэсэг жуулчид тус хотод очиж бодисын хэмжилт хийжээ.Хэмжилтээр алсыг харагч, хүрдний газар, бүжгийн танхим гэх 3 газар цацраг идэвхт бодис хамгийн их гарчээ.
www.mgltimes.com

