
Мэргэжлийн боксын хүнд жингийн гурван удаагийн аварга, домогт боксчин Мухаммед Али 74 насандаа өнгөрсөн жилийн зургаан сард таалал төгссөн билээ.Тэгвэл Мухаммед Алигийн рингний болон хувийн эмчээр нь нилээдгүй хэдэн жил хамтран ажиллаж байсан Ферди Пачеко энэ лхагва гаригт таалал төгсчээ. Ферди Пачеко анх жаран настайдаа Алитай таарч мөн хамтран ажиллахаар болсон байдаг.Ферди Пачеко сүүлийн жилүүдэд ТВ-ийн боксын шинжээчээр ажиллаж байсан бөгөөд хоёр ч удаа телевизийн нэвтрүүлгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Emmy”-ийн ялагч болж байжээ.Тэрээр эхнэр дөрвөн хүүхэд, хоёр ач зээтэйгээ хамт амьдардаг байжээ.
Тэрээр 89 насандаа таалал төгсчээ.
www.mgltimes.mn
