Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг сумын төвөөс хойш 100 км-т орших Нүүдэлчин хэмээх газарт самарт явж байсан 18 хүнээс иргэн Б модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлага наймдугаар сарын 30-ны 07:53 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж очиход Баянхонгор аймгийн харьяат 27 настай эрэгтэй наймдугаар сарын 29-ний 12:00 цагийн орчимд 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагийн үед нас барсан байжээ.
Осолдсон иргэний цогцсыг дамнуурга ашиглан 10 км газарт явганаар зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
