
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн “Номт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 1-ний өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраасан байна.
