
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 2-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна. Нэмэлт дуудлагаар гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлдсэн.
