Police car lights in night time, crime scene, night patrolling the city. Abstract blurry image.
Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг өнөөдөр буюу 4 сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ. Тус айлынх нь хосууд 13, 12, 9 ба 1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа 12, 9 болон 1 насны хүүхдээ мөн өөрсдийнхөө амийг хөнөөх гэж завджээ.
Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авсан бол эцэг эхийг шуурхай баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яг одоо ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
