

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн орсон ихээхэн хэмжээний нойтон цас болон цасан шуурганы улмаас Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн орон нутгийн болон олон улсын автозам, Хустайн даваа, Дамирангийн хөтөл гэх газруудад хальтиргаа гулгаа үүсч, иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон, ТИР ачааны автомашин замын хажуу руу орж гацсан зэрэг дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид аврах ажиллагаа явуулж 53 иргэний амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалан, 30 автомашиныг цаснаас татан гаргаж замын хөдөлгөөнийг чөлөөлөн аюулгүй байдлыг ханган ажилласан байна…
Дээрх дуудлагуудад Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас нийт 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр үүрэгээ гүйцэтгэжээ.
