Европын Холбооны санхүүжилтээр Сангийн яам, Дэлхийн Банк хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг Монгол Улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр өнөөдөр тус төслийн олон улсын зөвлөх Александра Владисављевичийг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ажлын явц, үр дүнтэй танилцаж, цаашид төлөвлөсөн ажлын талаар санал солилцлоо.




эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо
