
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа хатуу хөл хорионы үед эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр авах арга хэмжээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Танилцуугийн дараа Засгийн газрын тэргүүн болон сайдууд сэтгүүлчдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Энэ үеэр “Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах” шийдвэр гаргасныг танилцуулав. Гэвч арилжааны банкууд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хойрго ханддагийг сэтгүүлчид санууллаа.
Бичлэг ЭНД дарж үзнэ үү!
