
Ай миний 17н насаа гэж дөнгөж 10н жилээ төгсөөд оюутан болж чадалгүй гэдсэндээ бяцхан зүрх тээвээ 2 талыхан төдийлөн сайнаар хүлээж аваагүй ээж маань дөнгөж сургууль соёлын бараа харах гэж байж юундаа яардаг хүүхэд вэ чи гэж өмөлзөөд харин хадам ээж эрс эсэргүүцэж утсаар ширүүхэн яриж таслаад нам гүм алга болсын эхний нэг жил өнжнөө яадаг юм 2 лаа болно бүтнэ гээд нөхөр бид 2 хичээсэн юмдаа тэр минь 2 ажил зэрэг хийж сургууль соёлоосоо ч гарж амьдралын төлөө зүтгээд л байсан удалгүй бид 2 бяцхан гүнжээ өлгийдөн авж аз жаргалыг мэдэрж эхлээчгүй байхад тэрнийг минь бурхан аваад явчихсан дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу жинхэнэ зовлон шаналалыг тэхэд л мэдэрхийн дээдээр мэдэрсэн юмда би чададгаараа нөхөртөө гомдож уурлаж танай ээжээс боллоо анхнаасаа миний хүүхдэд дургүй байсан миний биеийг нэг удаа ч гэсэн асууж үзсэн юмуу гэж хадам ээжийгээ хүртэл буруутгаж байсансан мэдээж миний ханьд ч гэсэн ялгаагүй хэцүү байгааг би тэрхэн зуур ойлгоогүй байсан юм.
Удалгүй манай хүн цэрэгт явсан юм эхний 6н сар надтай холбоотой байж бгаад сүүлдээ бүр сураг тасарсан бодвол надаас залхаад холдсон байх. Залгах болгонд нь уйлж унжиж шаналсан хүн байхад хэн тэгж удаан тэсэх билээ гэж дотроо бодон зүрх сэтгэл тэсхийн аргагүй өвдөж хэдхээн сарын дотор амьдралын утга учир болсон 2 хүнээ алдаад би гэдэг хүн хүнээ байсандаа хоол ч хоолойгоор давалгүй өдөржин шөнөжин уйлж хэнтэй ч үг дуугарлгүй нилээн удсоон….
Нэг Өдөр үүдэнд бөөн шуйгаан болоод унаваа дүү гүйж ирээд ах ирчлээ цэргээс гэдэг юм итгэж ядан бараг шоконд ороод хартал нээрээ манай хүн маасайтал инээчихсэн зогсож байдын үгэээр хэлхийн аргагүй сайхан мэдрэмж мэдэрсээн тэр өдөр нэг нэгнээ хараад асгартал уйлсөөөн бид 2 хайр нь чамд надтай ярих болгонд охиноо санаад хэцүү байгаа байх гэж бодоод ирэн иртлээ ярихгүй байя гэж шийдээд гүрийсэн надад үнэхээр хэцүү байсан гэж хэлхээр нь бүр асгартал уйлж билээ Удалгүй бид 2т охин минь эргэж ирсэээн тэхдээ хүү болж ирсэн юм гэдэг их учиртай юм билээ яг охины минь төрсөн өдрөөр дүү нь мэндэлсэн хадам ижийгээ буруугаар ойлгож ууралж туниж явсандаа их харамсдаг шүү ээж маань бурхан шиг хүн байдаг юм бид 3 г цаг ямагт бөөцийлж санаа тавина ххэ нээрээ удахгүй бид 3нь 5 лаа болох гэж байгаа 2 ихэр гүнж гэдсэнд..Аз жаргал ингээд дууслаа гэж тэртээ хэдэн жилийн өмнө бодож байж харин үгүй юм билээ аз жаргал одоо л эхэлж байна амьдрал үнэхээр баялаг юмаа
