
Тоглолтын 18 дахь минутад Хорватын довтлогч Манжукич Антуан Гризманны цохилтыг хамгаалахдаа толгойгоо бөмбөгөнд хүргэж өөрийн хаалганд гоол хийснээр тооны харьцааг Францын талд 1:0 болголоо.
ГОООООООЛ!!! Хорватын хагас хамгаалагч Иван Перешич тоглолтын 28 дахь минутад гоол хийж тоглолтын тооны харьцааг 1:1 болголоо.
Хорватын хагас хамгаалагч Иван Перешич бөмбөгөнд гар хүрч Францын довтлогч Гризманн 11 метрийн торгуулийн цохилт цохихоор боллоо.
ГООЛ!!! Антуан Гризманн гоол оруулж, тооны харьцааг 2:1 болголоо.
Тоглолтын эхний үеийг шүүгч 3 минутаар сунгалаа.
Францын төвийн хагас хамгаалагч Поль Погба тоглолтын 59 дэх минутад гоол оруулж тооны харьцааг 3:1 болголоо.
19 настай Килиан Мбаппе тоглолтын 65 дахь минутад Францын 4 дэх гоолыг хийж, тоглолтын тооны харьцааг 4:1 болголоо. Хорватын хувьд тун хүнд боллоо.
Өмнөх гоол ердөө 4 минутын дараа Францын хаалгач бөмбөгөө барьж авахдаа алдаа гарган, үүнийг ашиглаж Хорватын довтлогч Манжукич гоол хийж тооны харьцааг 4:2 болголоо. Франц 4, Хорват 2 гоолтой.
Манжукич ийнхүү өөрийн автогоолын алдаагаа заслаа.
Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгч 5 минут сунгалаа.
Франц 2018 оны Хөл бөмбөгийн ДЭЛХИЙН АВАРГА болж, Хорватын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.
