Сайн байна уу. Захидал очих өдрийн мэнд хүргэе. Нэгэнтээ сэтгэлээ уудлахын учир миний эрэгтэй эсвэл эмэгтэй, хөгшин эсвэл залуу, боловсролтой эс бөгөөс боловсрол дутуу эсэх, царайлаг аль бөгөөс царай муут эсэх, эсрэг хүйстнээ сонирхдог уу эсвэл ижил хүйстнээ сонирхдог уу энээ тэрээ эсэн бусын зүйл сонин биш бизээ.
Нэгэн цагт ханиа гэж дээдлэж, хүндэлж хайрлаж, харамлаж явсан тэр нэгнээсээ салж, хагацах ямар байдгийг хүмүүний хорвоод мэндэлсэн хэн бүхэн мэдэрдэг биз. Миний бодохнээ хэтэрхий их хайр хэтэрхий их хайр хэтэрхий их үзэн ялалтыг дагуулдаг нь үнэн юм шиг.
Мартъя гэсэн ч мартаж чадахгүй хайр, уучилж өршөөе гэсэн ч уучилж болдоггүй алдаа гэж байх юм. Нэгэнтээ л уучилж ч чадахгүй, мартаж чадахгүй ацан шалаанд хагас жилийг хагас галзуурлын байдалтай өнгөрөөх там гэлтэй. Дурсамж гэдэг он цагийн алсад бүдгэрэх нь харамсалтай юм. Би түүнийг, тэр намайг цагийн салхинд багваахай цэцгийн үр лугаа адил үлээж юм даа.
Өөр нэгэн чамайг минь орлоно гэж юу байхав дээ. Сэхүүн сэтгэлдээ хөтлөгдөн уучилж ч чадалгүй үзэн ядан түүнийг харааж суусандаа харамсах үе ч байх юм. Нэгэнтээ болоод өнгөрсөн процессуудыг буцааж чадахгүй нь миний хохь гэлтэй. Юмс бүхэн ганц түүний минь буруу биш, миний ч буруу байдаг биз. Нэг нэгнээ удаа дараа гомдоож, уйлуулж суусан бидний тэр цаг мөчүүд хэцүү ч санаанаас гарахгүй юм даа. Хэзээ ч ахин холбоо барихгүй гэж нэг нэгэндээ амласан тэрхэн мөчийн үр дагаврыг хожим ухаарна гэж Би яахан санах билээ.
Сар хоногууд өнгөрөх тусам санагалзах үеүдийн интервал холдох ч үе үе ганцаардал намайг залгичих юм. Тэр минь намайг бас санагалзаа юм болов уу гэж бодох ч хоромхон зуурын дотор үзэн ялалтын галд тайлагдах нь хараал гэлтэй. Эхэндээ би уучилж өнгөрөөдөг байсаан. Би нуухгүй. Хожим нь хараал гэлтэй галзуурал болно гэж яахан мэдэх билээ. Өөрийгөө ч өмөөрөхгүй.
Үзэн ялалтын гал дунд шатаж дуусаад үнс нурман дундаас арай хийн өнгийн босохдоо түүнээс яавал би сэтгэл зүрхээрээ тусдаа байх арга чаргыг хайна. Би, түүн шиг өөр нэгний халуун үнсэлтээр дутуу зүрхээ талаа нөхөхгүй ээ! Түүний хоосон сэтгэлийг нөхөж чадаагүй дээ ч харамсахгүй.
Хувь тавилан гэж андуурч явсан минь алдаа байсан ч байж мэдэх юм. Хэзээ нэгэн цагт түүнтэй таарах үест нүүр бардам боловсорсон байхыг л хүснэ.
