
“Mongolian next top model” нэвтрүүлгийн санаачлагч, “Buro 247” сайтын захирал гэдгээрээ олонд танигдсан хүн бол загвар өмсөгч Ө.Содгэрэл. Угтаа бол түүнийг дээдсийн хүрээнийхэн, загварын ертөнцийнхөн гээд андахгүй сайн мэддэг.
Тэрээр монголын хамгийн сайхан бүсгүй гэгддэг мөнхийн залуу Одгэрэлийн өмнө гишгэж, сайхан бүсгүйгээр тодроод амжлаа. Түүнийг энэ цаг үеийн хамгийн “Төгс” бүсгүй хэмээн залуус дуу нэгтэйгээр хэлж байгаа юм.






