
1985 онд дэлгэцнээ гарч тухайн үеийн охид залуусыг байлдан дагуулж байсан “Би чамд хайртай” кино өнөөг хэр нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэвээрээ. Соц нийгмийн үзэл суртал, боловсролын хэмжүүр, иргэдийн ахуй амьдрал хийгээд охид залуусын хайр дурлалын талаар тун ч сонирхолтойгоор өгүүлсэн тус киноны гол дүрд Л.Эрдэнэбаяр, Н.Бадрал, С.Пүрэвмаа нар тоглосон билээ.

“Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрийг бүтээсэн загвар зохион бүтээгч С.Пүрэвмаа өдгөө таван хүүхдийн эх бөгөөд иог бясалгалаар хичээллэдэг юм байна.
Тэрээр оны өмнө өөрийн цахим хуудаснаа бүүвэйн дуу дуулсан бичлэгээ хийсэн нь олон хүний сэтгэлд хүрч нулимс унаган сонссон тухайгаа бичсэн байна. Ингээд та бүхэндээ тэрхүү бичлэгийг хүргэе!
https://www.facebook.com/Purevmaa.S/videos/1725824890825996/
