Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан ‘Navchaa film’ продакшны бүтээл ‘Ларьдма’ киноны нэгдүгээр анги 2013 оны тавдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийж байсан юм. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг өнгөрсөн зунаас эхэлж өнгөрсөн арван нэгдүгээр сард дуусчээ.Гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон билээ. Харин хоёрдугаар ангид гол дүрийн жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тогложээ.



