Мэргэжлийн сүмогий 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж саяхнаас бөхийн бэлтгэлээ эрчимжүүлж эхэлжээ. Учир нь тэрбээр Японы “ABEMA TV”-ийн шинэ жилийн “Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцохоор болоод байгаа юм.
Тус телевизийн “Асашёорюүг ялаад 10 сая иен” нэвтрүүлэг хоёр он солигдох зааг дээр буюу 12 дугаар сарын 31-нд болох аж. Тиймээс Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Улсын арслан Д.Азжаргал зэрэг бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

